“Улаанбаатар Буян” ХХК буян үйлдэв

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар Буян” ХХК буян үйлдэв

Цагаан сар бол монголчуудын маш том баяр мєн. Билгийн улирлын тооллоор шинэ хуучин он солигдох шинийн нэгний єдрийг баяр ёслолоор тэмдэглэн єнгєрvvлдэг уламжлалтай. Энэ нь хахир євлийг давж, урин хавартай золгосны учир мєн нэг нас нэмсэний баяр юм. Монголчууд бид цагаан сараараа олон хүмүүсийг баярлуулах тэр дундаа хүүхэд, хөгшдийг баярлуулах хүсэлтэй, сайхан сэтгэлт ард түмэн билээ.
Энэ ч утгаараа сар шинийн баяраар байгууллага хамт олон ахмадуудаа хүлээн авч баярлуулдаг уламжлал бий болсон.

“Улаанбаатар Буян” ХХК-ны хамт олон, “Сайнбуян нийгэмлэг” ТТБ жил бүрийн цагаан сарын баяраар байгууллагынхаа ахмад ажилчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээс гадна Сонгинохайрхан дүүргийн Баруунтурууны ахмадуудыг хүлээж авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Харин XVII жарны илжиг хэмээх төмөр туулай жилийн Цагаан сарын баяраа угтан ахмадуудаа хүндэтгэхийн хажуугаар хүүхэд багачуудыг баярлуулах санаачилга гарган Баянгол дүүргийн хүүхэд асран хүмүүжүүлэх “Вербист” төвийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж “Сайнбуян нийгэмлэг” ТТБ-ын лам нар хүүхдүүдэд өвчин зовлонгүй, насан урт, ажил үйлс нь бүтэмжтэй байж, өлзий хутаг нь дэлгэрч байг хэмээн хүүхдийн Банзрагч, Дашчийрав сан, Ногоон дарь эх, Цагаан дарь эх номуудыг айлдлаа.  

Мөн хүүхэд асран хүмүүжүүлэх төвд хүүхдүүдийн эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж зориулалтын аяга тавга ариутгагч төхөөрөмж болон цэвэрлэгээний материалыг хандив болгон өглөө.

“Улаанбаатар Буян” ХХК 2004 онд байгуулагдан “Сайнбуян нийгэмлэг” ТТБ -тай хамтран талийгаачдын дурсгалыг хүндэтгэлтэйгээр мөнхжүүлэх буяны үйлсээ нийслэлийн газар эдэлбэр, хүн амын эрүүл амьдрах орчин, байгаль экологид ээлтэй, олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн ажиллаж, зовлон хагацал тохиолдсон хэн бүхэнд буяны үйлчилгээг үзүүлж байдаг хамт олон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж