Жолооч нар өлсгөлөнгөө зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Жолооч нар өлсгөлөнгөө зогсоолоо

Хот хоорондын зорчигч тээврийн “Хүчит арслан” компанийн жолооч нар өчигдөр өлсгөлөнгөө зогсоолоо. Тус компаний жолооч нар хот хоорондын зорчигч тээврийн эрх олгох сонгон шалгаруулалтыг хууль бус болсон гэж үзэн энэ сарын 26-наас өлсгөлөн зарлаад байсан юм.

“Хүчит арслан” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Чинбатын мэдээлснээр өлсгөлөн зогссон аж. “Авто тээврийн газрын дарга О.Цэнгэлтэй хэлэлцээрийн ширээнд сууж будилаантай болсон сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон. Тэгэхээр хуучин шийдвэрийн дагуу үйл ажиллагаа хэвээр явагдах болно” гэв. Тиймээс “Хүчит арслан”, “Арвин шар зам” компаниуд өнөөдрөөс хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг урьдын адил үргэлжлүүлэхээр болжээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж