Т.С. Элиотын шагналтнаар Нобелийн шагналтан тодров

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Т.С. Элиотын шагналтнаар Нобелийн шагналтан тодров

Дерек Уолкотт. Фото: twi-  ny.com

Яруу найрагч Дерек Уолкотт Брита­нийн уран зохиолын Томас Стернз Элио­тын шагналыг “Цагаан дэглии” (The White Egrets) түүврээрээ авчээ. Шүүгчид түүний номыг “сэтгэл догдлуулсан, эрсдэлтэй бөгөөд агуу яруу найрагчийн төгс техниктэй бүтээл” гэж нэрлэв.

2010 оны шагналын шорт-хуудсанд  Шеймас Хини, Робин Робертсон, Брайан Тернер, Саймон Эрмитиж зэрэг яруу найрагчдын нэрс бичигдсэн байлаа. Шигшээд шалгарсан хүн тус бүр 1000 фунт стерлинг авна. Харин ялагч нь 15 мянган фунт гардах гэнэ.

Англи хэлээр бичдэг Уолкотт нь Сент-Люсийн иргэн бөгөөд 1992 онд Нобелийн уран зохиолын шагнал хүртсэн. Тэрээр шүлгийн 30 түүвэр гаргаж, 20 гаруй жүжиг бичжээ. Одоо 83 настай Уолкотт урт хугацаанд Бостон хотын их сургуульд багшилж байгаад тэндээс 2007 онд явжээ.

Т.С. Элиотын шагналыг Британийн  Poetry Book Society  гэх 1953 онд байгуулагдсан яруу найргийн нийгэмлэг 2003 онд байгуулагдсан. Энэ шагналаар Их Британид хэвлэгдсэн яруу найргийн түүврүүд шагнагддаг ажээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж