
Эхний төлөөлөгч арьс ширний үйлдвэрүүдийг устгасан хэмээн УИХ-ын гишүүн, тухайн үед ТӨХ-ны дарга байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ нарыг буруутгав. “Социализмын үед ЗХУ-ын түүхий эдийн баазын дарга Ю.Цэдэнбал гэсэн онигоо байсан, Монгол Улс одоо Хятадын түүхий эдийн бааз, дэлхийн хуучин машины хогийн цэг боллоо. Шинэ машины гаалийн татварыг багасгаж нийслэлийн утааны асуудалд анхаарах хэрэгтэй” хэмээн эхний төлөөлөгч ярилаа. “Монголын хамаг үйлдвэрийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, халзан Д.Ганболд нар хуу устгасан” гэсэн үгийг завсарт нь дайв.
Д.ОЮУН