Статистикийн мэдээллийг iPad-аас авдаг боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Статистикийн мэдээллийг iPad-аас авдаг боллоо

Төрийн албанаас гаргадаг мэдээ мэдээллийг хэн бүхэнд ойлгомжтой, энгийн болгож,  iPad, iPоne- төхөөрөмж дээр ажиллах “EzStars” проггарммыг  Монголын “Мизорн” компанийн залуу инженерүүд зохиосон байна. Эхний ээлжинд iPad, iPоne төхөөрөмжөөр Үндэсний статистикийн хорооноос долоо хоног, сар, улирал, жил тутам гаргадаг аливаа мэдээллийг авч болох гэнэ. Apple корпорацийн  iPad таблет нь хэрэглэхэд хялбар болохын дээр орчин үеийн дэвшилтэт технологийн процессор, мэдрэгчтэй өнөдр нягтрал бүхий дэлгэц, интернэтийн 3G болон Wifi утасгүй холболт, 10 цаг хүртэл ажиллах боломж зэрэг компьютер, гар утсанд байж болох бүхнийг агуулсан байдгаараа онцлог аж. “EzStars” прогграмм нь эдийн засгийн энгийн хэрэглээний анхны прогграмм бөгөөд төсвийн талаарх бүхий л мэдэллийг багтааснаараа онцлог юм байна. Уг прогграммд ерээд оноос хойшхи төсөв, эдийн засагтай холбоотой бүхий л мэдээллийг багтаажээ. Мөн мал аж ахуй, газар тариалангийн чиглэлийн 1970 оноос хойшхи мэдээллийгбагтаажээ. Нийтдээ зургаан бүлэг 58 үзүүлэлтээр мэдээллийг бэлтгэж чадсан нь бусад улс орныг бодвол илүү баялаг мэдээллийг багтаасан гэдгийг Сангийн сайд С.Баярцогт онцолж байлаа. Хойд хөрш ОХУ-д төсвийн мэдээллээ олон нийтэд энгийн прогграммаар түгээдэг бол  АНУ яамдын бүх зардлаа олон нийтэд ил тод болгосон байдаг байна.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж