ҮЗХ үдээс хойш хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

ҮЗХ үдээс хойш хуралдана

Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит 33 дугаар хуралдаан үдээс хойш 14.00 цагт Төрийн ордонд болох гэж байна. Түүгээр Ардчилсан намын дүрмийн өөрчлөлт, Монгол хүн 2020 хөтөлбөрийн төсөл зэргийг хэлэлцэх ажээ.

Намын удирдлагууд хэдийгээр 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө л их хурлаа хийнэ гэж байсан ч энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар их хурлын тов тогтоож мэдэхээр болжээ.
Мөн намын ерөнхий нарийн бичгийн даргыг шинэчлэх асуудал ч гарч ирж болзошгүй талаар тус намын гишүүд хэлж байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж