
Валютын зах зээлд АНУ-ын төв банк болох “Federal Reserve”-ын бодлого боловсруулагчид эдийн засгийг сэргээх 600 тэрбум ам.долларын QE хөтөлбөрийг хэвээр үлдээнэ гэж шийдвэрлэсний дараа Азийн хөрөнгийн биржүүд дээрх бараа бүтээгдэхүүн болон хувьцааны үнэ өсч, ам.долларын ханш унасан байна. Хамгийн сүүлийн байдлаар ам.долларын ханш 2,5 сарын турш харагдаагүй бага хэмжээ хүртэл хямдарчээ. Дэлхийн гол мөнгөн тэмдэгтүүдийн багцтай харьцах долларын индекс 0,3 хувиар буурч, арваннэгдүгээр сарын 11-нээс хойш харагдаагүй хэмжээ болох 77.727 болоод байна. Одоо нэг евро 1.3677 ам.доллартай, паунд 1.5898 ам.доллартай тэнцэж байгаа бол нэг ам.доллар 82.790 иен болжээ.
Э.Очирт