Тамгын газрын үйл ажиллагааг цахимжуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Тамгын газрын үйл ажиллагааг цахимжуулна

Өнөөдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг цахимжуулж, U-OFFICE-ын систем нэвтрүүлэх” төслийг хэлэлцэж дэмжлээ. “Цахим Монгол”, “Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох” үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа түргэн шуурхай, нээлттэй ил тод байлгах, албан хаагчдыг мэдээллийн технологийн чиглэлийн дагуу сургах, иргэдэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, бүртгэлийн нэгдсэн тогтоцоо бий болгох зорилт тавьж, Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс энэхүү төслийг боловсруулсан байна. Энэ онд хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд Тамгын газрын үйл ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлэн, бүртгэлийг цахимжуулж, албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, цахим архив бий болгох ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Засаг даргын зөвлөлийн энэ удаагийн хурлаар нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтыг хэрэгжүүлэх төвөллөгөөг баталж, харъяа газруудын ажил дүгнэсэн дүнг хэлэлцсэн байна.

Ж.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж