Йеменд олныг хамарсан жагсаал өрнөв

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Йеменд олныг хамарсан жагсаал өрнөв

Египет болон Тунис зэрэг орны он удаан жил засаглалыг барьсан удирдагч нарын эсрэг ээлж  дараалсан бослого тэмцэл гарч байсныг залган Йемен улсад мөн л 30 жил төрийн эрхийг барьсан Аль Абдулла Салехийг огцрохыг шаардсан жагсаал цуглаан болж байна. Олон мянган йеменчүүд нийслэл Санад жагсацгаан ерөнхийлөгчөө байр сууриа тавьж өгөхийг шаардаж байгаа юм. Тус улсын сөрөг хүчин болж байгаа залуучуудын хөдөлгөөний удирдагч нар хотын дөрвөн ч газар бослогын голомт байгуулсны нэг нь нийслэлийн Их сургууль дээр төвлөрчээ. Тэдгээр газруудад Засгийн газрын эсрэг уриа лоозонг цуурайтуулж байгаа аж. Жагсагчид мөн эдийн засгийн өөрчлөлт болон авилгалын эсрэг  тэмцэх хөдөлгөөнийг дэмжихийг шаардаж байна. Йемен улсын умард хэсэгт шашны урсгалын босогчид түйвээж байхад өмнөд хэсэгт салан тусгаарлах үзэлтнүүд бослого дэгдээсээр байгаа юм.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж