Оюутнууд ирэх сард өргөдлөө өгөх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Оюутнууд ирэх сард өргөдлөө өгөх хэрэгтэй

Хүний хөгжлийн сангаас оюутанд олгох 500 мянган төгрөгийн  өргөдөл хүлээн авах хугацааг ирэх сарын 15 хүртэл сунгасан байна.  Оюутны хувийн мэдээлэл,болон өргөдөлийг  ирэх сарын нэгэн гэхэд өгөхийг Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсээс холбогдох байгууллагуудад нь үүрэг болгосон. Одоогийн байдлаар нэг сургууль оюутны хувийн  мэдээллээ өгсөн бөгөөд бусад сургууль өгөөгүй байгаа юм байна.  Хүний хөгжлийн сангаас олгох 1,5 сая төгрөгийг зөвхөн өдрийн ангид суралцдаг оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр олгохоор болсон.  “Оюутнууд өргөдлөө бүрэн гүйцэд өгөөгүй.  Мөн сургууль бүр оюутны мэдээллийг өгөх байсан  ч “Утга зохиол нийгтийн ажилтан”  дээд сургуулиас бусад сургууль материалаа өгөөгүй байна. Мөн хөдөө орон нутгаас ирэх оюутны өргөдлийн ажил удааширалтай байгаа зэрэг олон шалтгаан байна. Тиймээс хугацааг сунгах шаардлагатай болсон” гэж  нийслэлийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэн  хэллээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж