Тус хуралдаанаар Нийслэлийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр Б.Сарантуяаг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр С.Соёмбо-Эрдэнийг, Төв аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр А.Мөнхзулыг, Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр Ц.Сувдмааг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчээр Д.Хуланг томилуулах, өөрөө хүсэлт гаргасан тул А.Насандэлгэрийг Говь-Алтай аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргав.Мөн “Иргэн аж ахуйн нэгж, байгууллагад албан тодорхойлолт болон хуулбар олгох, хэрэг, бусад баримт бичигтэй танилцуулах журам” батлах тухай болон зарим шүүхийн шүүгчдэд зэрэг дэвийг шинээр болон нэмэгдүүлэн олгох тухай асуудлыг шийдвэрлэсэн байна.
Шүүгч томилуулах саналыг өргөн мэдүүлнэ
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж 10 асуудал хэлэлцлээ.
Н.Түвшин