Карзай талибийн даргыг суллав

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Карзай талибийн даргыг суллав

2004 онд баривчлагдан хорьж байсан “талибан” хөдөлгөөний лидерүүдийн нэгийг Афганы Ерөнхийлөгч Хамид Карзай нууцаар өршөөн сулласан байна. Хэт даврагчаас нийслэлээс гарахгүй гэсэн ам өчгийг нь аваад Карзайн тушаалаар шоронгоос гаргажээ.
“Талибан”-д ойр хэт дэврагч “Мусульманы арми” бүлгийн дарга Сайед Акбар Ага (Syed Akbar Agha) 2004 онд Кабул дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн албаны гурван хүнийг хулгайлсныхаа төлөө 16 жилээр хоригдох ял авсан байлаа. Акбар Агаг чөлөөлөгдсөн гэх мэдээллийг НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн
Кай Эйде (Kai Eide) авсан ба энэ тухай тэр сэтгүүлч нарт мэдээлэл хийжээ. Ерөнхийлөгч өөрөө хэт даврагчийг чөлөөлсөн гэдгээ “огт санахгүй” байгаа гэнэ.
Гэтэл зарим эх сурвалжийн мэдээгэр гэмт хэрэгтнүүдийг нууцаар өршөөх нь Афганистанд их дэлгэрсэн арга гэнэ. Нэн түрүүнд хар тамхины наймаачин мэтийн баян чинээлэг хүмүүсийг тэгж сулладаг ажээ. Хамид Карзайн үйл ажиллагаа сүүлийн үед барууныханд түгшүүр төрүүлэх болов. Афганистанд сууж байсан НҮБ-ын тусгай элч Питер Гэлбрайт (Peter Galbraith) Ерөнхийлөгчийн сэтгэл мэдрэл эрүүл эсэхэд эргэлзэж, түүнийг хар тамхи хэрэглэдэг байх гэж сэжиглэв. Ерөнхийлөгчийг ингэж муулсан нь Карзайн хийсэн талибийн талд орно гэсэн мэдэгдлээс болсон байна. Үүний өмнө тэрээр гадаадынхан сонгуулийг будилаантуулсан гэж буруутгасан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж