Колумбийн уурхайд 30 хүн боогджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Колумбийн уурхайд 30 хүн боогджээ

Колумбийн нүүрсний уурхай. Фото: colabradio.mit.edu    

Колумбийн Сардинат хотын ойролцоох Сан-Роке (San Roque) нүүрсний уурхайд дэлбэрэлт гарсны улмаас 30 уурхайчин газар дор боогдов. Энэ тухай Caracol радио станц мэдээлжээ.

Хотын дарга Ямиле Ранхель (Yamile Rangel) уурхайчдыг бүгд амь үрэгдсэн байх гэж хэлжээ. Agence France-Presse агентлагийн мэдээгээр тэнд тэсрэлт гарах үеэр 38 уурхайчин байснаас янз бүрийн гэмтэлтэй найман хүнийг гарган авсан байлаа.

Сүүлчийн мэдээгээр нийт 20 хүн амь үрэгджээ. Аврах ажиллагаа үргэлжилж байна.
Энэ уурхайд 2007 онд осол гарах үеэр 32 уурхайчин үрэгдсэн юм. Мөн өнгөрсөн жилийн аравдугаар сард бас нэг ослоор зургаан хүн амиа алдсан байлаа.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж