“Монголчуудын цагаалах ёс” номын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

“Монголчуудын цагаалах ёс” номын нээлт боллоо

Интер номын дэлгүүрийн төв дээр өнөөдөр шинэ номын нээлт боллоо. Удахгүй болох гэж байгаа Цагаан сарын баяртай холбогдуулан Мөнх тэнгэрийн зарлиг өртөөлөгч, тайлагч И.Эрдэнэчимэг “Монголчуудын цагаалах ёс” хэмээх ес дэх номынхоо нээлтийг хийлээ. Тэрбээр “Монголчуудыг олон үе дамжиж ирсэн түүхэн улбаа”, “Цагаан сар тэмдэглэх астрономийн цаг”, “Азийн орнуудын хаврын баяр”, “Шинэ эрин үед юу биднээс шаардагдаж байна вэ” гэсэн дөрвөн бүлэгт энэхүү номондоо Монголчууд ямар цаг үед цагаан сараа тэмдэглэдэг, ямар ач холбогдолтойг судалгааны үндсэн дээр дэлгэрэнгүй бичсэн байна. Эл номыг “Интер ном” дэлгүүрийн бүх салбараар 3000 төгрөгөөр борлуулж эхэллээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж