Л.Армстронг тусламжийн гараа сунгалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Л.Армстронг тусламжийн гараа сунгалаа

Tour de France-ын долоон удаагийн аварга АНУ-ын дугуйчин Лэнс Армстронг Австралийн Брисбэйн хотод мянга мянган дугуйчдын хамтаар хүмүүнлэгийн үйлст оролцсон байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн их хэмжээгээр орсон бороо Австралийн зүүн хойд хэсгийг усанд автуулж, 30 хүн нас баран 30 мянга гаруй айл өрх орон гэргүй болсон бөгөөд үүнээс болж энэ бүс нутагт ойролцоогоор гурван тэрбум ам.долларын хохирол гарсан тооцоо байна. Энэ үеэр мөн дугуйчид хандивын санд өөрсдийн тус нэмрээ өргөсөн юм. Австралид зохиогдож байгаа уралдааны өчигдөр явагдсан 25 км замд Лэнс Армстронг тэргүүтэй дугуйчид оролцжээ. Армстронгийн хувьд энэ удаагийн олон улсын тэмцээнд оролцсоныхоо дараа зодог тайлна гэдгээ мэдэгдээд байгаа. Мөн Австралиас хэд хэдэн тамирчид оролцож байгаагийн нэг нь олимпийн алтан медальт Сара Карриган юм. “РадиоШак” багийн дугуйчин Армстронгийн хувьд сүүлийн олон улсын тэмцээнээ тэргүүлэгчээс зургаан минут, 42 секундын ард бариалж, 67-р байрт орсон амжилтаар өндөрлүүллээ. Одоо 39 настай түүний хувьд нэг бус удаа зодог тайлж байсан нэгэн билээ.
 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж