“Лондон-2012” эхлэхэд 18 сар үлдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

“Лондон-2012” эхлэхэд 18 сар үлдлээ

Ердөө 18 сарын дараа 30 дахь удаагийн зуны олимпийн наадам Английн нийслэл Лондон хотноо эхлэх гэж байна. 2012 оны томоохон үйл явдлуудын нэг нь Лондонгийн зүүн захад байрлах Олимпик парк цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Энэ цэнгэлдэх хүрээлэн олимпийн наадмын дараа ашиглагдахгүй учраас Премьер лигийн “Тоттенхэм”, “Уэстхэм” багууд авах сонирхолтой байгаагаа мэдэгдээд авсан билээ. Харин одоо “Олимпик парк легаси” компани усан спортын ордон болон гандболын ордонтой хамтран ажиллах саналыг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Гандболын ордон нь барилгын сүүлийн шатандаа явж байгаа бөгөөд олимпийн наадмын гурван томоохон барилгын нэг байх нь ээ. Энэхүү ордонд гандбол болон туялзуур сэлэмний тэмцээн болохоос гадна дараа нь паралимпийн тоглолтууд болох юм.

Олимпийн цэнгэлдэх Премьер лигийн хоёр багийн алинд нь очихыг нэгдүгээр сарын 28-ны өдөр шийдэх бол гандболын ордныг зээлээр ашиглах саналын хариу 2011 оны гуравдугаар сарын 2-нд гарах юм байна. Энэхүү тендерт ялалт байгуулсан баг 10 жилийн гэрээ байгуулах ажээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж