Какута “Фулхэм”-д ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Какута “Фулхэм”-д ирлээ

Английн Премьер лигийн “Фулхэм” клуб 19 настай Гайл Какутаг багтаа элсүүлжээ. Олны найдварыг ихээр төрүүлж байгаа түүнийг “Челси” энэ улирлыг дуустал “Фулхэм”-д зээлдүүлэх болсон байна. Олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрмийг зөрчин Орос тэрбумтны баг 2007 онд Францын “Расинг Лэн” багаас өсвөр насны хүүгийн гэрээг таслан авч байсан. Улмаар “Цэнхрүүд”-ийн буруу үйлдэлд FIFA 2011 он хүртэл шинэ тоглогч элсүүлж болохгүй гэсэн шийтгэл оноосон юм.

Спортын арбитрийн шүүхээр энэ шийдвэрийг эсэргүүцэн заргалдсан ч амжилт ололгүй, эцсийн шийдвэр хэвээр үлдсэн. Францын 20-иос доош насны шигшээн тоглогчтой “Челси” өнгөрсөн сард дөрвөн жил хагасын шинэ гэрээг үзэглээд байгаа юм. Какутагийн хувьд “Челси”-д ирснээсээ хойш 16 тоглолтод оролцоод байна.

“Фулхэм” ирэх тойрогт “Ливерпуль”-тэй тоглох бөгөөд тэд одоогоор хүснэгтийн 15 дугаар байрт бичигдэж байгаа. Хасагдах шатны багаас дөрөвхөн онооны дээр байгаа тэдний энэ улирал өнгөрсөн улирлынхтай нь харьцуулшгүй тааруу байгаа билээ. Тиймээс Крэйвэн Коттэйжийн эздэд довтолгоонд түлхүү оролцож, гоол оруулах чадвартай тоглогч хэрэгтэй байгаа. Харин Какута энэ шаардлагад нь бүрэн нийцсэн бололтой.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж