Ө.Хэрлэнчимэгийн хохирогч давж заалдлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэгийн хохирогч давж заалдлаа

Хүний амь нас хохироосон хэргээр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 20 жилийн хорих ял сонссон Ө.Хэрлэнчимэгийн хамсаатан Ж.Очбадрахын өмгөөлөгч давж заалдах өргөдлөө нийслэлийн Шүүхэд энэ сарын 16 өдөр өгсөн бол хохирогч Ц.Гончигийн өмгөөлөгч О.Баасанхүү мөн шүүхэд давж заалдах шатны өргөдлөө өнөөдөр хүргэжээ. Одоогоос гурван жилийн өмнө 15 настай охиныг  амийг нь егүүтгэсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах нарт анхан шатны шүүхээс 20 жил, С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарт тус бүр 17 жилийн хорих ял оноосон бол  Д.Отгонжаргал, Ж.Оч-Мандах, К.Тэмүүжин нарыг гэм буруугүй хэмээн цагаатгасан билээ. Харин 17 жилийн ял сонссон  С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нар нь тухайн хэрэг гарах үед буюу 2008 онд насанд хүрээгүй байсан учир өршөөлийн хуульд хамрагдсан юм.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж