Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Хорт хавдар дахь тэсрэлт:

Нэг генийг “боосноор” хорт хавдрыг зогсоож байна

Зүүн Английн их сургуулийн доктор Эндрю Чантрийн удирдсан эрдэмтэд хорт хавдрын биеэр тархалтын үйлдэлд чухал үүрэгтэй генийг олж илрүүлэв. Судлаачид ойрын хугацаанд энэ генийн үйлчилгээг хаах эмийн шинэ үеийг бүтээхээр найдаж байна.

Бүх хүмүүс WWP2 гентэйгээр төрдөг ба эрдэмтэд түүний үүрэг ямар байгааг нарийн мэдэж амжаагүй байна. Судлаачдийн тогтоосноор хорт хавдар тархах үеэр тэр ген ихсэж байгаа гэнэ. Тэр нь хавдарт саад хийдэг ингабиторуудыг эвдлэн задраадаг байна. Тэгэхлээр тэр генд хориг тавснаар хавдрыг амархан зайлуулж болох аж.

Эрдэмтэд  WWP2 генд үйлчилж нөлөөлнө гэсэн молекул дээр ажиллаж байна. Эмнэлэгийн судалгаагаар WWP2-ыг боох нь байгалийн ингибиторуудын хуримтлалыг нэмэгдүүлэн хорт хавдрын эсийг идэвхгүй болгодог нь тогтоогджээ.
Ойрын 10 жилийн дотор хорт хавдрын эсрэг шинэ эм гарч ирнэ гэж эрдэмтэд дүгнэж байна. Тэр нь уг өвчний хамгийн түрэмгий хэлбэрүүдийг ч тогтоож чадах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж