
Монголбанкнаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хувьд уян хатан бодлого баримталж ирсний хүчээр үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн 22 сарын турш тогтвортой явж ирснийг Монголбанкны Валют эдийн засгийн газрын төлбөрийн тэнцлийн Статистик судалгааны хэлтсийн захирал С.Болд онцолж байлаа. Монголбанкны албан ханш өнгөрсөн оны турш 13 хувиар чангарсан нь нэг өдөрт ногдох дундаж хэлбэлзэл 0.05 хувь байжээ. Түүнчлэн гадаад валютын албан нөөц 1.7 дахин нэмэгдэж, хоёр тэрбум 330 сая ам долларт хүрээд буй аж. Энэ нь 2009 оны төгсгөл үед байсан албан нөөц 80 хувиар өссөн гэсэн үг юм байна.
Д.Цээнэ