Баянгол дүүрэг ахмадуудаа баярлуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Баянгол дүүрэг ахмадуудаа баярлуулна

Баянгол дүүргийн Тамгын газраас сар шинийн баярыг угтаж маргааш 14.00 цагаас МҮЭСТО-д 1000 ахмадад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.  Сар шинийн баярыг угтсан ёслолын үеэр ахмадуудад гарын бэлэг гардуулах аж. Түүнчлэн энэ сарын 29-ний 14.00 цагаас “Өргөө” кино театрт  Монголын багш нарын 45 дахь өдрийг тэмдэглэх бол 30-нд 14.00 цагаас Монгол өв уламжлалаа сэргээн өвлүүлэх, сурталчлах, хүүхэд залуучууддаа уламжлуулах зорилго бүхий “Монгол гоёл” нэртэй ёслолыг “Улаанбаатар Палас”-ын Рояль танхимд зохион байгуулах ажээ. Энэ үеэр хамгийн сайхан хувцасласан иргэдийг шалгаруулж, мөнгөн шагнал гардуулах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж