Баянголынхон “хаусжина”

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Баянголынхон “хаусжина”

Нийслэлийн Баянгол дүүргийн 10, 11 дүгээр хороо хувийн сууц бүхий эдлэн газар болон өөрчлөгдөхөөр боллоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын хүсэлтээр аравдугаар хорооны 155 га, арваннэгдүгээр хорооны 111 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргажээ. Гэр хороолол бүхий хэвгий газрын эдийн засгийн ашиглалтад оруулах, барилгажуулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ төлөвлөгөө гээд зургийн даалгаврыг нэг бүрчлэн хийсэн байна. Гэр хорооллыг 2-3 давхар бүхий хувийн сууц эдлэн газартай байхаар тооцож тусгажээ. Энэ хоёр хороонд 6600 өрхийн 25000 орчим хүн амьдардаг гэсэн тооцоог урьдчилан гаргаж, сууц барьсны дараагаар 26000 орчим хүн болж өсөх хандлагатайг тооцоолжээ. Тэр орчим бүхэлдээ хийн системээр дэд бүтцээ шийдсэн бие даасан бөйдалтай байх юм байна. Инженерийн бүтцийн 70 хувь, замын байгууламжийн дөрвөн хувийг төсвийн хүрээнд шийдэх гэнэ

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж