Архидалтын эсрэг хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Архидалтын эсрэг хамтарч ажиллана

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа С.Баатаржав,  Шударга өрсөлдөөн , хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга Ц.Доржпалам нар  Архидан согтуурахтай тэмцэх тухай, Зар сурталчилгааны тухай, Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай хуулиудыг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт  гарын үсэг зурлаа. Тэд согтууруулах ундаа, тамхи, эм эмийн бүтээгдэхүүн, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хууль бус зар сурталчилгаанд  хяналт тавих, зөрчлийг арилгуулах, захиргааны шийтгэл ногдуулах,  компаниуд зах зээлийн нийгэмд шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа аж. Түүнчлэн олон нийтэд согтуурал, мансуурлын эсрэг мэдээлэл түгээх, хамтарсан шалгалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

С .Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж