Хөдөлгөөнийхний хэргийн хяналтын хугацааг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнийхний хэргийн хяналтын хугацааг сунгажээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пураам” болон “Сентра гоулд” компанийн техник хэрэгсэл рүү өнгөрөгч наймдугаар сард буудаж дуулиан тарьсан “Онги” голын тэргүүн Ц.Мөнхбаяр “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн С.Самбуу, н.Баяраа, н.Батбаатар нарт холбогдох хэргийг  дахин нягталж үзэх шаардлагатай гэж үзэн нийслэлийн Прокурорын газраас  хяналтын хугацааг 14 хоногоор сунгажээ. Тэдэнд бусдын эд зүйлд санаатай халдсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 152.2-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж