Ч.Бат-Эрдэнэ Ирландад сурч байна

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Ч.Бат-Эрдэнэ Ирландад сурч байна

Гавьяат жүжигчин цол хүртсэнээсээ хойш уран бүтээлийн чимээ анир нам жим болсон дуучин Ч.Бат-Эрдэнэ Ирландад номын дуу сонсч явна. Ирландын Дублин хот “Carlyle institute”-д  хоёр жилийн хугацаатай суралцахаар одсон Ээнээ хэдийгээр хичээл ном ихтэй ч нутаг нэгт монголчууддаа дуу хуур зориулах урилгад багагүй дарагддаг гэнэ. Эмэгтэйчүүдийн баяраар бүр Англи, Шведэд хүртэл уригдаад байгаа гээд бодохоор тэр их л завгүй байгаа бололтой.

Ямартай ч олон хүнд муу, сайн хэлүүлэн байж, цэл залуугаараа Гавьяат жүжигчин цол хүртсэн энэ адтай эр эрдэм номын мөр хөөсөн нь цаанаа зорилготой биз ээ. Монголын нийтийн дууны холбооны тэргүүн гээд удирдах ажилтны дүр төрхийг тодорхой хэмжээнд амсаад үзчихсэн залуу уран бүтээлчийн цаашдын төлөвлөгөө юу ч байж болох. Мэдлэг боловсрол гэдэг сайхан дуу хоолой, алдар  хүндээс илүү эрхэм байлгүй яахав.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж