Д.Энхбат агсныг цагаатгуулах хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Д.Энхбат агсныг цагаатгуулах хүсэлт гаргажээ

Франц улсаас  2003 онд хулгайлагдаж ирсний дараа  Монголд амь насаа алдсан Д.Энхбат агсны төрсөн дүү Д.Баяр Улсын Их Хурлын Хүний Эрхийн дэд хороонд саяхан  гомдол гаргасан бол түүний эхнэр Н.Эрдэнэцэцэг нөхрийнхөө нэрийг цагаатгуулахаар   Олон Улсын хүний эрхийн хороонд ханджээ. Одоогоос  найман жилийн өмнө талийгаачийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татаж, Монголын тагнуулууд түүнийг Франц улсаас Бельги, Германы хилээр дамжуулан хулгайлж ирсэн билээ. Энэ хэрэгт  үүрэг гүйцэтгэсэн  тагнуулын ажилтнуудыг Европийн холбооны улсаас  баривчлах захирамж гаргаж, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцыг уг шалгаанаар Англид саатуулан хориод байгаа билээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж