Улсын хилийг торон хаалттай болгохыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Улсын хилийг торон хаалттай болгохыг хүслээ

Өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд иргэн Б.Хүрэлбаатар Монгол Улсын хилийг тор хаалттай болгохыг хүсч, хэвлэлийн бага хурал зарлалаа. “Гэмт хэрэгтнүүд хил зөрчихдөө хамгаалалт сул, тор хаалтгүй хэсгийг сонгодог жишээ олон. Иймээс тусгаар тогтнолын илэрхийлэл болсон хилээ хамгаалах хэрэгтэй. Монгол улсын хилийн нийт урт 8000 километр орчим. Бүгдийг нь тор хаалттай болгоход 220 тэрбум төгрөг болно. Тиймээс Засгийн газар үүнийг шийдэх ёстой. Магадгүй уул уурхайгаас олсон мөнгөө үүнд зарцуулах хэрэгтэй” гэж хурал зарласан Б. Хүрэлбаатар ярьж байсан юм. Б. Хүрэлбаатар өмнө нь цэргийн алба хааж байсан бөгөөд чөлөөнд гарсан хилчид, халагдсан цэргүүд нийлсэн  40 гаруй хүнийг нэгтгэж бүлгэм байгуулаад байгаа аж. Тэд өөрсдийн хийсэн тооцоо холбогдох материалуудыг хавсарган Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэх юм байна.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж