УЕПГ сэтгүүлчдэд нээлттэй ажиллана гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

УЕПГ сэтгүүлчдэд нээлттэй ажиллана гэв

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмжөөр “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг УИХ дэмжин баталсан билээ. Уг хөтөлбөрийн дагуу прокурорын байгууллагын хэмжээнд энэ оноос эхлэн 2016 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөрийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн баталжээ. Уг асуудлаар сэтгүүлчдэд тус газрын Мэдээлэл Дүн Шинжилгээ, Судалгааны төвийн захирал Г.Ганзориг мэдээлэл хийлээ. Хурлын үеэр УЕПГ-аас хэвлэл мэдээллийнхэнтэй тогтмол уулзаж, шаардлагатай мэдээллийг өгөх болсон тухай дуулгасан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж