Дэлхийн хамгийн анхны дөрвөн симтэй утас

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн анхны дөрвөн симтэй утас

Flying F160 хэмээх дэлхийн хамгийн анхны дөрвөн симтэй rap утсыг Голланд улс үйлдвэрлэжээ. Энэхүү утас нь хоёр инчийн мэдэрдэг дэлгэцтэй. TV, FM радиотой. 0.3 мегапиксел камертайгаас гадна өнгөний сонголт өргөнтэй гэнэ. Магадгүй дөрвөн симтэй утас манай хэрэглэгчдэд ямар хэрэгтэй юм бэ гэж та бүхэн бодож болох юм. Тэгвэл үүрэн телефон   хөгжиж буй энэ зуунд хамгийн их хэрэгтэй болсныг судалгаагаар тогтоожээ. Яагаад гэвэл гар утас гэдэг гангараа биш хэрэглээ. Бас нэг шалтгаан нь манайхан олон үүрэн телефоноос болж хэд хэдэн дугаар зэрэг барих болсон. Энэхүү утасны тусламжтайгаар та өөрийн хүссэн дугаараасаа дэлхийн аль ч улс руу ярих боломжтой юм. Мессэж бичихэд маш эвтэйхэн хурдан бөгөөд товчлуур нь QWERTY хэлбэртэй, мөн зөөлөн юм байна.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж