Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Герман улсын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдааныг үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлэх юм. Харин Монгол Улсын Засгийн газар, Герман улсын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрт тусгаснаар Борнуур-Жаргалантын сангийн аж ахуй хооронд тавих авто замыг сайжруулах хүрээнд долоон сая евро авна. Зээлийг эргэн төлөх хугацаа 40 жил, жилийн 0.75 хувийн хүүтэй тул маш хөнгөлөлттэй нөхцөлд хамаарах аж. Тус авто замыг тавьснаар Улаанбаатар хот руу орж ирэх авто зам сайжирч, тэр хэрээр нийслэлчүүдийг хямд үнэтэй сүүгээр хангах бололцоо бүрдэнэ гэж үзсэн юм байна. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд зээлийн хэлэлцээрийг үндсэнд нь дэмжиж буйгаа илэрхийлсэн ч, Засгийн газрын төвшинд анхаарах зүйл байгааг тодотгов. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Буд УИХ-аар батлуулах зээлийн хэлэлцээр нь Техник эдийн засгийн үндэслэлтэй байхыг шаардсан юм.
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж