Р.Раш гишүүн кноп яаж дарахыг заалгахгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Р.Раш гишүүн кноп яаж дарахыг заалгахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ложистикийн төв байгуулах тухай асуудлыг авч хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Р.Раш асуулт асуухаар кноп дартал дэлгэцэнд нэр нь гарч ирээгүйд бухимдаж “Н.Ганбямбын нэр бусдаас түрүүнд гарч ирэх юм, би түүнээс өмнө кноп дарсан байтал гарч ирсэнгүй, ямар хаашаа юм бэ” гэв. Дээрх үгэнд хариу болгож УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан “Кнопоо та ахин дахин дараад байгаа юм биш үү, нэг л дар. Тэгэхээр шууд таны нэр гарч ирнэ” гэсэн нөхөрсөг зөвлөгөөг өгсөнд ахмад гишүүн улам ч уурсаж “Кноп яаж дарахыг надад битгий заа” гэж омогдов. Үдийн цайгаа санагалзан, чуулганы хуралдаан завсарлахыг тэсч ядан эвшээлгэж суусан гишүүдийн хувьд харин дээрх үг нозоорлоос нь түр ч атугай сэргээж, танхимаараа инээд алдахад хүргэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж