Литр түлшээр 100 км явна

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Литр түлшээр 100 км явна

Германы Фольксваген компанийн зүгээс хамгийн хэмнэлттэй машины танилцуулгыг өчигдөр хийсэн байна. Катар улсад болсон энэ танилцуулгаар тус компани 100 км зайд 0,9 литр түлш зарцуулдаг шинэ машинаа олонд үзүүлжээ. Хэмнэлттэй төдийгүй байгаль орчинд хал багатай энэ машин нэг км-т нүүрсхүчлийн хий 24 граммыг л гаргадаг байна. Үүгээрээ Фольксваген компани нэг литр түлшээр 100 км зайг туулах машиныг ойрын ирээдүйд биш харин одоо хийх боломжтой гэдгийг баталжээ. Мөн энэ машин нь агаарын урсгал сөрөх аеродинамикийн үзүүлэлтээрээ 0.186 гэсэн маш бага үзүүлэлттэй аж. Хэмнэлттэй машин маань 27 морины хүчтэй бөгөөд хоёр цилиндр бүхий цахилгаан дизель болон цахилгаан мотортой ажээ. Хурдны хайрцаг нь долоон араатай байхаар бүтээгдсэн байна. Машины цахилгаан хөдөлгүүр бүрэн цэнэглэгдсэн үедээ цагт 35 км хурдлах чадвартай бөгөөд хэрэгтэй үедээ жирийн байр сууцны цахилгааны залгуураас хэрэгцээтэй цэнэгээ аваад байх боломжтойгоор бүтээгдсэн гэнэ.

М.Наст

Зургийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж