Монголчууд “EzSat” програм бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Монголчууд “EzSat” програм бүтээжээ

Сангийн сайд С.Баярцогт, Үндэсний Статистикийн Хорооны дарга С.Мэндсайхан нар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын Сангийн яамны санаачлагаар Үндэсний Статистикийн Хороо болон Мизорн технологи компани хамтран статистикийн мэдээ харах IPad таблет төхөөрөмж дээр ажиллах  “EzStat” програм амжилттай хийж гүйцэтгэж дуусан талаар мэдээлэх гэнэ.

Өдөр ирэх тусам хэрэглээ нь нэмэгдэж байгаа IPad-д зориулан Монгол инженерүүд  анхныхаа программыг олон нийтэд танилцуулах аж.

Уг програмыг боловсруулсан Мизорн технологи компани нь Apple-д албан ёсны бүртгэлтэй. Энэ төрлийн програм боловсруулагч Монголын анхны компани юм байна. 

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж