Б.Амархүү Ромеод тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Б.Амархүү Ромеод тоглоно

Буриад улсын гавьяат жүжигчин, “Премьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү  алдарт У.Шекспирийн “Ромео Жуллета” жүжигт тоглохоор болжээ. Улсын драмын эрдмийн театрын тайзнаа мюзикл хэлбэрээр амилах энэхүү жүжгийг хоёр заставаар тоглохоор тус театрын найруулагч Н.Наранбаатар найруулж байгаа юм. Тэрбээр жүжигчдийн сонгон шалгаруулалтаар Б.Амархүүг Ромеод тоглуулахаар сонгожээ. Дуучин Б.Амархүү өнгөрсөн жил “Hero Entertainment”-ийн бүтээсэн “Татар ажиллагаа” инээдмийн уран сайхны кинонд тоглон, чамгүй сайн жүжигчин болохоо харуулж байлаа. Харин энэ удаа тэр драмын тайзнаа хүч сорих нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж