HP анхны таблетаа танилцуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

HP анхны таблетаа танилцуулна

HP вэб үйлдлийн систем дээр тулгуурласан харьцангуй бат бэх техник хангамжтай анхны таблетаа гаргах гэж байгаа тухай онлайн эх сурвалжууд мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр HP анхны таблетаа Topaz хэмээн нэрлэсэн бөгөөд энэхүү таблет нь Qualcomm Snapdragon платформ дээр суурилсан dual-core 1.2-GHz процессортой ажээ. Түүнчлэн Apple iPad-тай төстэй 9,7 инчийн дэлгэцтэй ба видео дуудлага хийх зориулалттай камерыг суулгаж өгсөн байна. HP анхны таблет Topaz-аа ирэх хоёрдугаар сард худалдаанд гаргах төлөвтэй байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж