Mary J. Blige гоо сайхны бизнест амжилттай байна

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Mary J. Blige гоо сайхны бизнест амжилттай байна

Алдарт R&B дуучин Mary J.Blige “Carol"s Daughter”-тай хамтран өөрийн нэрийн сүрчгээ өнгөрсөн онд худалдаанд гаргасан.  Тэрбээр энэхүү сүрчгээ өөрийн 1994 онд гаргаж байсан бестселлер цомгийн нэр “My Life”-аар нэрлэсэн юм.
Холливуудын толгойтой бүхэн бараг сүрчиг гаргаад буй энэ үед түүний сүрчиг борлуулалтаараа тэргүүлсэн байна. Өнгөрсөн онд нийтдээ 20 сая долларын борлуулалт хийжээ. Мөн худалдаанд гарсан эхний 24 цагийн дотор 3 сая ам.долларын борлуулалт хийсэн дүнгээр мөн дээд амжилт тогтоосон юм.
Дуучин Mary J.Blige “Миний дуунууд амьдралын тухай, бүсгүйчүүд бидний үүрч гардаг жаргал зовлонгийн тухай өгүүлдэг. Тийм учраас миний шүтэн бишрэгчид дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Тэд миний нэрийн сүрчгийг таашаан хүлээн авсан нь ийм өндөр үр дүнд хүргэсэн. Бүсгүйчүүд бүх зүйлд сэтгэл зүрхнээсээ ханддаг. Тэр нь энэ үр дүнгээр батлагдаж байна” хэмээн ярьсан байна.

Н.Наран  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж