Бүх оддын тоглолтын шинэ гишүүд

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Бүх оддын тоглолтын шинэ гишүүд

Америкийн үндэсний хоккейн лигийн 58дахь удаагийн бүх оддын тоглолт энэ ням гарагт болох гэж байна. Нэр хүндтэй энэхүү тоглолтонд оролцох нь тамирчин бүрийн мөрөөдөл байдаг ч зарим нь яалтчгүй шалтгаанаар өнжих болдог.  Тэр тусмаа үзэгчдээс хамгийн их санал авсан ч өнжих нь бүр харамсалтай.

Питсбүрг Пэнгвинс багийн довтлогч Сидней Кросби,  Евгений Малькин нар бэртлийн улмаас энэ удаагийн тоглолтыг өнжих болсон тул лигээс тэдний орны тоглогчдыг сонгож, олон нийтэд танилцуулсан байна. Бүх оддын тоглолтын шинэ гишүүдээр Каролина Харрикэнс багийн залуу тоглогч Жефф Скиннэр, Коларадо Эвэланш багийн төвийн тоглогч Пол Стастни нар сонгогджээ.

Тус лигт анхны жилдээ тоглож байгаа одоо дөнгөж 18 настай Скиннэр лигийн хамгийн залуу тоглогчдын нэг бөгөөд энэ жил шинээр орж ирсэн тоглогчдоо 40 оноотойгоор тэргүүлж байгаа юм. Тэрээр 22 оновчтой дамжуулалтыг өгч 18 гоолыг эсрэг багийн хаалганд оруулсан шилдэг тоглолтыг үзүүлж байгаа учраас анхны жилдээ бүх оддын тоглолтонд оролцох эрхээр шагнуулж байгаа ажээ. Ингэснээр тэрээр багийн анд Эрик Стаал, Кэм Уард нарын хамт бүх одод тоглогч болж байна. Стастни мөн анх удаагаа Бүх оддын тоглолтонд тоглох гэж байна. Хэдийгээр 2008 онд сонгогдож байсан ч бэртлийн улмаас тоглоогүй билээ.

Түүний аав Петер Стастни 1980-1995 оны хооронд 15 жил тоглохдоо зургаан удаа бүх одод тоглогч болж байжээ. Ингэснээр Стастни тус лигийн хувьд эцэг хүү хоёр бүх оддын тоглолтонд оролцсон наймдахь тохиолдол болон бүртгэгдэж байгаа юм. Стастни 47 тоглолтонд 42 оноог авсан, түүний багийн анд Матт Душене мөн ням гарагт талбайд гарах юм.           
           

                                            Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж