“Тавантолгой”-н талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

“Тавантолгой”-н талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө

АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар төсөл, Хэвлэлийн Хүрээлэн хамтран эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан сургалтыг 1 дүгээр сарын 28-ны баасан гаригт хийхээр болжээ. Энэхүү сургалтын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн  хувьцааг арилжаалах бэлтгэл ажил хэрхэн өрнөж байгаа, түүнд Төрийн өмчийн хороо яаж оролцож буй, парламент, Засгийн газраас баримталж буй бодлого, эрх зүйн баримт бичгийн үзэл баримтлалын талаар мэдээлэх юм. Мөн Лондонгийн хөрөнгийн биржтэй хэрхэн харилцах, хувьцааг иргэдэд эзэмшүүлэх үйл явц болон Монголын хөрөнгийн биржийн оролцооны талаар ч мэдээлэл өгөх ажээ. Сургалтад Төрийн өмчийн Хороо, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, Монголын хөрөнгийн бирж, “Эрдэнэс МГЛ” компани, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-нийн мэргэжилтнүүд оролцож мэдээлэл хийх бөгөөд сэтгүүлчдийн асуултад чөлөөтэй хариулах юм байна.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж