Дэлхийн
тавцанд эх орныхоо нэрийг арван жилийн турш тасралтгүй гаргаж, ардын урлагийг
сурталчилж яваа хамтлаг бол 2000 онд Герман улсад байгуулагдсан
"Бөртэ" хамтлаг. Тус хамтлаг өнгөрсөн оны арваннэгдүгээр 27-нд анхны бие даасан тоглолтоо
Монголын ард түмэндээ толилуулсан ба тус тоглолтын зургуудаасаа хамтлагийнхаа facebook хуудсанд нэмжээ.
"Бөртэ"
хамтлаг нь "Ингэн тэмээний нулимс", "Шар нохойн там",
"Чингисийн хоёр загал" киноны хөгжимөөрөө дэлхийд нэрээ гаргаж,
АНУ-ын Манхэттэнд болсон “А” зэрэглэлийн олон улсын кино наадмын "Шилдэг
киноны хөгжим" шагнал, Германы 2005 оны пянз үйлдвэрлэгчдийн "Шилдэг
уран бүтээл"-ийн шагнал хүртэж байжээ.