Өвөлжилт өнтэй сайхан байна

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Өвөлжилт өнтэй сайхан байна

Завхан аймгийн Сантмаргаз сум өнгөрсөн жил зудтай, өвөлжилт хүндхэн өвөлжсөн хэдий ч 98 мянган толгой мал тоолуулжээ.

Мөн 100 хүүхдийн хоёр давхар цэцэрлэгийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулсан байна. 2010 оны сүүлчээр Галуутайн голын УЦС бүрэн хэмжээгээр ашиглалтад орж үйл ажиллагаа нь жигдэрсэн ба зундаа 24 цагийн гэрэл цахилгаантай, өвөлдөө дизель станцаар сумаа байнгын эрчим хүчээр хангаж байна. Өнгөрсөн хавар нийт бэлчээрийнхээ 90 га орчим газрыг хашиж хамгаалсны үр дүнд малын тэжээл, хүнсний ногоогоор сум орон нутгаа бүрэн хэмжээгээр хангаад байна.
Энэ жил 11 жилийн сургуулийн түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд соёлын төвийн байрыг ашиглалтанд өгөх юм. Өнөөдрийн байдлаар өвөлжилт урьд жилүүдээс илүү өнтэй байгаа ба 141 тонн өвс, 56 тонн тэжээлийг орон нутагтаа бэлтгэж нөөцлөөд байна.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж