Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас сумдын Засаг дарга нарын унааг шинэчлэх ажлыг төсөвт суулган ээлж дараатайгаар сольж парк шинэчлэлийг хийж байна.

Хэдийгээр энэ оны төсөвт Баянхайрхан сумын авто машины шинэчлэлт суугдсан ч төсөв хараахан орж ирээгүй байгаа.  Гэсэн хэдий ч тус сумын өвөлжилт хүндэрч зудтай байгаа энэ үед Баянхайрхан сумын Засаг даргын тамгын газарт цоо шинэхэн УАЗ-469 машиныг хугацаанаас нь өмнө олголоо. Баянхайрхан сумын Засаг даргын тамгын газрын одоо үйлчилгээнд явж байгаа авто машин нь эвдрэл гэмтлийн улмаас техникийн шаардлага хангахгүй байгаа юм байна. Ийнхүү цоо шинэхэн автомашинтай болсон Байнхайрхан сумын Засаг даргын тамгын газрыг ажлаа сайн хийж энэ өвлийг өнтэй даван, иргэд малчиддаа төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байхыг аймгийн Засаг даргын тамгын газраас хүслээ.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж