Э.Бат-Үүл генсек болох уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл генсек болох уу?

Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит хурал маргааш 14.00 цагт Төрийн ордонд эхэлнэ. Уг хуралдаанаар  Ардчилсан намаас дэвшүүлэн тавиад байгаа “Монгол хүн 2020” хөтөлбөрийн талаар хэлэлцэхээр зарлагджээ. ҮЗХ-ны ээлжит хуралдааныг гэнэт зарлах болсон бас нэг шалтгаан нь намын ерөнхий нарийн бичгийн даргын асуудал бас хөндөгдөж магадгүй гэнэ. Д.Эрдэнбат даргын оронд намын ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх хүмүүсийн нэгээр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн нэр яригдаж байна. Учир нь тэр энэ долоо хоногт УИХ-ын тохилолтоор Япон улсад ажиллах ёстой байсан боловч намын дарга Н.Алтанхуяг өнгөрсөн баасан гаригт түүн рүү утасдаж, энэ айлчлалыг болиулсан байна. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр үүний шалтгаан нь намын ерөнхий нарийн бичгийн даргад хийх сэлгээ байж магадгүй.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж