Цагаатгалын комисс 105 өргөдөл хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Цагаатгалын комисс 105 өргөдөл хүлээн авчээ

Цагаатгалын комисс өчигдөр хуралдаж иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх, нөхөн олговорыг олгох асуудлыг энэ оны арванхоёрдугаар сарын 30-ны дотор дуусгавар болгохоор болсон байна. Тус комисс энэ удаагийн хурлаар зургаан иргэний өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Цагаатгалын комисс 17 иргэний өргөдлийг яаралтай шйидвэрлэхийг холбогдох хүмүүст нь үүрэг болгосон.  Өнгөрсөн оны хоёрдугаар улиралд иргэдээс хэлмэгдэгсдийг цагаатгуулах, гэр, орон сууц авах, мөнгөн тэтгэмж хүссэн, шүүхийн шийдвэр гаргуулан авах зэрэг 105 өргөдөл, 224 хүсэлт хүсэлт санал хүлээн авч шийвдэрлэсэн байна. Мөн 19 хүнд 785 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж, 21 иргэнд 330 мянган төгрөгийн эд материал, хүнсний тусламж олгосон байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж