Аль Жазира ДАШТ дамжуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Аль Жазира ДАШТ дамжуулна

Дэлхий дээр тэрбум тэрбумаар үзэгчдийн анхаарлыг нэгэн зэрэг татаж чаддаг цөөхөн үйл явдлуудын нэг бол хөлбөмбөгийн ДАШТ юм. Энэхүү тэмцээнийг дамжуулна гэдэг аль ч телевизийн хувьд нэр төрийн хэрэг байдаг. Харин энэхүү нэр төртэй ажлыг 2018 болон 2022 онд Катарын Аль Жазийра телевиз хийхээр болжээ. Энэхүү телевиз нь Ойрх дорнод болон Хойд Африк зэрэг нийтдээ 23 улсын нутаг дэвсгэрт эфирээ цацдаг томоохон сувгуудийн нэг. Нэг ёсондоо Арабын ертөнц дахин хөлбөмбөгөөр өвчилнө гэсэн үг юм. Мөн 2022 оны ДАШТ тэдний гэр буюу Катарт зохион байгуулагдах учраас энэхүү эрхийг авахад түлхэц болсон нь лавтай.

Нассэр Аль-Келайфи /Аль Жазийра Спорт сувгийн ерөнхий менежер/:

“Дэлхий дээр хамгийн том арга хэмжээн болох ДАШТ-ий дамжуулах эрхтэй болно гэдэг бол нэр төрийн хэрэг. Бурхандаа баярлалаа.  2010 оны тэмцээний 20 тоглолт болон нээлт хаалтын ажиллагааг бид өөрсдийн төлбөргүй сувгаар цуцсан. Арабын ертөнц энэхүү тэмцээнийг хүлээн авсан.  Миний бодлоор энэ алхам маань бидний ирээдүйд маш сайхан зүйлийг авчрах болно. Энэхүү гэрээг байгуулсанаар Алжир, Бахрэйн, Комор,Джибути, Египет, Иран, Ирак, Иордан, Кувэйт, Ливан, Ливи, Мауритан, Морокко, Оман, Катар, Саудын Араб, Сомали, Судан, Сири, Тунис, Арабын Нэгдсэн Эмират, Йемен, Палестинийн нутаг дэвсгэрт хөлбөмбөгийн ДАШТ тоглолт бүр хүрэх юм”.  

                                            Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж