Форс Индиа нисгэгчдээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Форс Индиа нисгэгчдээ танилцууллаа

Их Британийн иргэн Пол ди Реста ирэх улиралд “Формула 1”-ийн Форс Индиа багийн хоёрдугаар нисгэгчээр уралдахаар болсныг өчигдөр багийн зүгээс албан ёсоор танилцууллаа. Тэрээр ирэх улиралд Герман нисгэгч Адриан Сутил хамт уралдах бөгөөд ингэснээр Льюис Хэмилтон, Женсон Баттон нарын хамтаар формула нэгт хүч сорих гуравдахь Их Британи нисгэгч байхнээ.

2007 онд анх энэ формула нэгт хөл тавьж байсан энэ жил 28 настай Герман залуу Сүтил тавдах жилдээ дараалан ямартай ч нисгэгч хэвээр уралдах аж. Сүтилийг Витантинио Лиуцци өөртэй нь уралдана гэж найдаж байсан ч одоо түүний эцсийн найдвар Энэтхэгийн Нарайн Картикеян болоод байна. Харин анхны жилдээ амжилттай уралдсан ч Уиллиамс багийг орхих шийдвэр гаргасан Нико Хюлкенберг багийн гуравдахь буюу туршин нисгэгч болсон аж. Гэхдээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа Хюлкенберг формула нэгт үлдэж чадсандаа баяртай байгаа, цаашид өөрт нь боломж олдоно гэж найдаж байгаа хэлжээ.

Форс Индиа багийн нисгэгчдийн танилцуулга Ди Рестагийн төрсөн газар болох Глазгов хотод хийгдсэн юм. Өнгөрсөн жил “Герман Туринг Кар” уралдааны аваргаар тодорсон 24 настай залуу Ди Реста анхын уралдаанаа хийхийг тэсэн ядан хүлээж байгаа аж. “Формула 1”-ийн нисгэгч болох нь бусдын адил түүний урт удаан хугацааны мөрөөдөл байсан гэнэ. Гэхдээ энэ оргилд хүрэхийн тулд их хөдөлмөрлөсөн гэдгээ ч хэлсэн байна. Багийн хувьд өнгөрсөн жил зохион бүтээгчдийн цомд 68 оноотойгоор 7-р байранд бичигдсэн. Мөн цорын ганц удаа шагналын тавцанд гарч байсан тохиолдол нь 2009 оны ДАШТ-ий Бельгийн гранпри байсан. Түүнээс хойш шагналын тавцанд гараагүй ч өнгөрсөн жил багийн амжилтаа эрс ахиулна гэдэгт итгэлтэй байгаа ажээ.

                                            Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж