Рэнго нэрт хамалеоны хөгжилтэй адал явдлууд, дахин давтагдашгүй өвөрмөц орчин дүрслэл, дээд зэргийн компьютер график зэрэг нь хослож тус бүтээлийг гайхалтай хэмээн нэрлэгдэхэд хүргэжээ. Тус хүүхэлдэйн кинонд бараг 30-аад бие даасан өвөрмөц дүрүүд гарах бөгөөд Paramount pictures-ын бүтээл аж.
Нэрт жүжигчин Жонни Депп өмнө нь "Үхдэл сүйт бүсгүй" хүүхэлдэйн кинонд гол дүрд нь дуу оруулж байсан туршлагатай. Тиймээс ч Рэнгогийн дүрийг ямар ч анимэйшны дуу оруулалтаас дутахгүй дуу оруулсан гэнэ. Хүүхэлдэйн киноны хөгжмийг нэрт хөгжмийн зохиолч Ханс Зиммер бичжээ. Ханс Зиммер бол маш олон алдартай киноны хөгжмийг бичиж байсан түүхтэй билээ. "Сувдан эрэг", "Сүүлчийн самурай", "Шөнийн хүлэг баатар", "Артур хаан", "Мегамайнд", "Мадагаскар" гээд түүний хөгжмийг нь бичсэн олон алдартай киноны нэрс тасрахгүй.