“Цагаан сар” үзэсгэлэн худалдаа болж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

“Цагаан сар” үзэсгэлэн худалдаа болж байна

Сар шинийн баяр   дөхөж буй энэ өдрүүдэд аймгийн Спортын ордонд зохион байгуулагдсан “Цагаан сар  нэг цэгийн үйлчилгээ” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд зургаан сумын 36 аж ахуйн нэгж, иргэд 20 нэр төрлийн бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд борлуулав.  Үүнд 12 нэр  төрлийн  цагаан идээ  644,5 литр сүү, айраг, тараг, нэрмэл архи, хоормог, буцалгаа,  хонины ууц, үхрийн өвчүү, чихэр хатаасан жимс болон эсгий оёмол, модон сийлбэр, шүрэн урлал зэрэг авъяаслаг гар урлаачдын үлйдвэрлэсэн үндэсний бүтээгдэхүүн худалдаалж байна.  Энэхүү арга хэмжээг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран зохион байгуулж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж