“Өвлийн спорт- эрүүл мэнд” тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

“Өвлийн спорт- эрүүл мэнд” тэмцээн боллоо

Санхүү, эдийн засгийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн нээлтийн ажиллагааны хүрээнд  Дорнод аймгийн төсвийн байгууллагуудын нягтлан бодогчдын дунд “Өвлийн спорт- эрүүл мэнд” тэмцээн уралдааныг  энэ сарын 22-нд зохион байгуулан тэмдэглэлээ.

Тэмцээнд Санхүү, төрийн сангийн хэлтэс, сумдын төрийн сан, Хэрлэн сумын төсөв, улсын  төсөвт байгууллага нийт 4 баг оролцож “Мөсний шагай”-н төрөлд Сумдын төрийн сан, Модон бөмбөгийн төрөлд Санхүү, төрийн сангийн хэлтэс, “Чаргатай буухиа”-н төрөлд Сумдын төрийн сан тэргүүн байруудыг эзэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж