“Иргэдтэй уулзах өдөр” Дорнод аймагт болов

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

“Иргэдтэй уулзах өдөр” Дорнод аймагт болов

Төр засгийн болон аймаг орон нутгийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, төр иргэний уялдаа холбоог сайжруулан,  иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Иргэдтэй уулзах өдөр”-ийн арга хэмжээг Дорнод аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Хэрлэн суманд зохион байгуулж байгаа энэ удаагийн арга хэмжээнд   Монгол улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал нар оролцож төр засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилт, цаг үеийн ажил байдлын талаар мэдээлэл хийлээ. Мөн манай аймгаас Засгийн газрын шагнал хүртсэн зарим иргэд, аж ахуйн нэгжийн шагналыг энэ үеэр гардуулан өгсөн байна. Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд  малын үүлдэр угсааг сайжруулах, малчдын бүлэг хоршоог дэмжих, хээлтүүлэгч малын ангилалт, заазлалтыг хийхэд мэргэжлийн хүмүүсээр хийлгэж байх, бэлчээрийн талхалтаас хамгаалах ажлыг эрчимжүүлэх талаарх ажлыг түлхүү бодлогоор дэмжиж, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах талаар зэрэг асуудлууд ихэнх хувийг эзэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж