Буянтай бурхан зураачийн үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Буянтай бурхан зураачийн үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өчигдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд боллоо. Зураач Д.Дамдинсүрэн монгол зургийг өрнийн урлалтай холбосон томоохон төлөөлөгч бөгөөд “Адуучин”, “Жинчин”, “Хот айл”, “Миний нутаг” зэрэг бүтээлийг нь монголчууд андахгүй. Тэрбээр 1950-иад оны дунд үеэс Монголын үндэсний уран зургийг сэргээх хөдөлгөөнд идэвхтэй оролцож “Эхийн алдар”, “Арван засгийн бөх”, “Хүрээ цам”, “Хүрээ майдар”, “Уран Занабазар” зэрэг бүтээлээрээ үзэгч олондоо алдаршиж, үндэсний урлагийн санд их хувь нэмэр оруулжээ. Энэхүү арга хэмжээний үеэр Уран зургийн галерей болон Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 60 гаруй бүтээл, түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлийг дэлгэсэн “Буянтай бурхан зураач Д.Дамдинсүрэн” үзэсгэлэн нээгдлээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж